Монголын бүжигчид хөгжөөн дэмжигчдийн бүжгийн тэмцээнээс гурван цомтой эх орондоо ирлээ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-нд болж өндөрлөлөө. Монголын бүжигчид амжилт арвин оролцсон байна. Тодруулбал, тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг Primary Team Hip Hop болон Primary Doubles Hip Hop төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авлаа. Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирэхээр боллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *