Ж.Бат-Эрдэнэ: Үнийн өсөлтөөс иргэд бухимдаж байна, Х.Болорчулуун сайд аа бидэнд шийдэл хэрэгтэй байна

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын таван гишүүн зах, томоохон худалдааны төвөөр явж, иргэд үнийн өсөлтөд нэрвэгдэж, амь амьжиргаа нь хэрхэн туйлдаж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хөндөж, энэ талаар гарц шийдэл олох шаардлагатайг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд хандан анхааруулав.
Ард, иргэд үнийн өсөлтөөс болж ямар бухимдалтай байгааг та бүхэн харсан байх. Х.Болорчулуун сайд аа, одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Яах гэж Засгийн газарт орж ажиллаж байгаа юм бэ, Асуудлыг шийдэх гэж ажиллаж байгаа биз дээ” хэмээн ихэд бухимдангүй байсан.

Мөн тэрбээр “Бид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үнийг тогтвортой байлгана гэж тусгасан. Үүнийг хийхээс өөр арга байхгүй. Бид чанартай мах нөөцлөөд үнийн дээд хэмжээг тогтоох зэргээр асуудлын учрыг яагаад олчихож болохгүй байгаа юм. Цаашдаа махны нийлүүлэлт, тээвэрлэлт, хил гааль, татвартай холбоотой ямар хөнгөлөлт байж болох, болохгүйг тодорхой болгоод олон нугалааг халах зарчмыг л барих хэрэгтэй. Засгийн газар, нийслэл хотын удирдлага, ХХААХҮЯ-дад хамаарах асуудлаар нь тодорхой үүрэг өгөөд Улсын Их Хурал дээр шийдэл гаргаад явах шаардлагатай хэмээн үнийн өсөлтийн асуудалд байр сууриа илэрхийлж байлаа.

Мөн дотоодын гурилын үнэ өссөн шалтгааныг гадаадаас оруулж ирж байгаа үр тариатай холбож яриад байх юм. Дотоодын гурил үр, буудайн үндсэн өртөг хэд байгаа болохоор гурилын үнэ нэмэгдээд байгааг иргэдэд тодорхой болгомоор байна. Энэ талаар тооцоо судалгаа хийгээд зохицуулалтын арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй” хэмээн салбарын яамныханд хатуу анхааруулав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *