Айлын эзэнгүй хашаанд нярай хүүхдээ хаяад явжээ
Дархан-Уул аймгийн “Авто вокзалын хажуугийн эзэнгүй хашаанд өлгийтэй нярай хүүхэд хаясан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу бүрэлдэхүүн шалгахад тус газарт 5-7 хоногтой эрэгтэй нярай хүүхэд хаясан байсныг аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүлээлгэн өгч, хүүхдээ хаясан эхийг олж, тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн сайн байна.