АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ дахин өсгөв
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг арав дахь удаагаа дараалж өсгөлөө. Энэхүү шийдвэрийг лхагва гарагт (2023.05.03) гаргаж бодлогын хүүг 0.25 нэгжээр өсгөж 5%-5.25% орчим болгож нэмэгдүүлэв. Тус улсад эд зүйлсийн үнэ цар тахлын өмнөс үеээс нэмэгдсэн байгаа тул үүнтэй тэмцэхээр ХНС бодлогын хүүг сүүлийн 16 жилд байгаагүй хэмжээнд хүргэж өсгөв.
Европ болон Их Британийн төв банкнууд инфляцтай тэмцэхээр үүнтэй ижил арга хэмжээ аваад байгаа юм. ХНС-гийн захирал Жером Пауэлл мэдэгдэл хийхдээ бид дахиж бодлогын хүүг нэмэх шаардлага гарч магадгүй гэж хэлэхгүй, гэхдээ ирэх саруудад эдийн засаг ямар байхаас шалтгаалж шийдвэр гаргана хэмээсэн байна. Одоогийн байдлаар АНУ-д инфляцын түвшин 5% орчим байгаа нь сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд үзэгдсэн хамгийн бага хэмжээ. Гэхдээ ХНС инфляцын түвшнийг 2% орчимд барих зорилготой байдаг тул ийнхүү бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргав.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ