ОХУ гурав дахь өдрөө дараалж Украины хотуудад агаарын цохилт өгөв
ОХУ-ын цэргийн хүчин гурав дахь өдрөө дараалж Украины хэд хэдэн хотуудад агаарын цохилт өгсөн байна. Днипро хотын хажууд оршдог, Украины армийн логистикийн чухал төв болох Павлохрад хот агаарын цохилтод өртөж, 34 хүн бэртжээ.
Украины зэвсэгт хүчин хотууд руу нь харвасан холын тусгалтай 18 пуужингийн 15-ыг нь агаарын хамгаалалтын системийн тусламжтай буудаж унагаасан байна. Өнгөрсөн баасан гарагт (2023.04.28) Оросын арми Уман хот руу харвасан пуужин орон сууцны байр оносны улмаас 23 хүн нас баржээ. Ойрын өдрүүдэд ОХУ фронтоос зайтай Украины газар нутгууд руу агаарын цохилт өгөх нь нэмэгдээд байгаа юм. Украины зэвсэгт хүчин эсрэг довтолгоо хийх бэлтгэлээ хангаж дуусахад дөхөж буйгаа мэдэгджээ. Харин ОХУ-ын тал фронтын бэхлэлтээ чангатгаад буй.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ