Starlink-ийг хакердаж чадсан хүнд 25 мянган ам.долларын шагнал өгнө
Илон Маскийн үүсгэн байгуулсан Starlink сүлжээнд нь алдаа, цоорхой олж чадсан хакеруудад 100-25,000 ам.долларын шагнал өгөхөө мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт нэгэн судлаач 25 ам.долларын өртгөөр гэртээ бүтээсэн төхөөрөмжөөр Starlink-ийн сүлжээнд нэвтэрч чадсанаа зарласан юм. Уг халдлага сүлжээний хэвийн ажиллагаанд ямар нэг байдлаар саад учруулаагүй бөгөөд Starlink-ийн зүгээс тус халдлагын уран ухааныг сайшаан магтсан юм. Энэхүү халдлагын дараа Starlink илүү олон хүмүүсийг алдаа олж, үйлчилгээг нь сайжруулахад гар бие оролцохыг уриаллаа.
Ихэнх технологийн компаниуд энэ төрлийн “Bug bounty program” буюу “Алдааг урамшуулах хөтөлбөр”-тэй байдаг. Ингэснээр бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өөрсдөө ч олж чадахгүй байсан алдаа, сул талыг олж улам сайжруулах боломж бүрддэг байна.