АНУ болон ОХУ дайтвал ТАВАН тэрбум хүн нас барна гэж тооцоолжээ
АНУ болон ОХУ-ын хооронд цөмийн дайн дэгдвэл хоёр жилийн дотор 5 тэрбум хүн нас барна хэмээн эрдэмтэд тооцоолсон байна.
Даваа гарагт (2022.08.15) “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа бол цөмийн дайны улмаас 360 сая хүн амь насаа алдана гэж үзжээ. Харин дайны дараа үүсэх өлсгөлөнгөөс болж олон тэрбум хүн нас барна гэж тэдгээр эрдэмтэд дүгнэсэн байна.
Тус судалгааг Ратгерсийн их сургууль, Бергений их сургууль, Потсдамын Уур амьсгал өөрчлөлтийн судалгааны хүрээлэн болон Луизиана мужийн их сургуулийн эрдэмтэд явуулжээ. “Цөмийн бөмбөг дэлбэлснээр дэлхийн цаг уурын байдлыг өөрчилж, эх газар болон далайгаас хүнс бэлтгэх ажилд саад учирна” гэж тэрхүү судалгаа дээр бичсэн байна. Эрдэмтэд үүнээс сэргийлэх урт хугацааны шийдэл нь цөмийн зэвсгийг хориглох гэж үзжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ