Татварын ерөнхий газар БНСУ-тай харилцан туршлага солилцон хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Татварын ерөнхий газрын хүндэтгэлийн танхимд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний татварын алба болон Монгол Татварын алба хооронд татварын чиглэлээр харилцан туршлага солилцон хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний татварын албаны дарга Ким Чан Ки, Олон улсын татварын асуудал эрхэлсэн дэд дарга, Жэхён Пак, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жан У Жон, Үндэсний татварын албаны даргын зөвлөх Пак Санжүн, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Жа-Еун Коо нар Монголын татварын албыг төлөөлж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, дэд дарга А.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Сайханчулуун, Татвар төлөгчид үйлчлэх газрын дарга Б.Буяннэмэх, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Мөнхтамир, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав нар оролцлоо.
Санамж бичгийн хүрээнд хоёр улсын татварын асуудлаарх хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэх, татварын албаны талаарх харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, татварын асуудлаар холбогдох семинарыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *