“Хохирогчдын амь насанд аюул учруулах баримт байгаа” учраас Р.Базарааг үргэлжлүүлэн хорихоор болжээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараагийн өмгөөлөгч Р.Базараад шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр /2024.05.07/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тэгвэл өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр 09.00 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд хэлэлцсэн. Шүүх хуралд Р.Базар цахимаар оролцсон юм. Улмаар Р.Базарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгчийнх нь хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай дээрх хүсэлтийг хянан хэлэлцэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэ юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *