Гүн бохирдолтой 50 мянган модон жорлонд ашигтай бактери хийж, ариутгана

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр авто зогсоолын төлбөр хураамжид цахим төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй 70 зогсоол байгаа. Төлбөр, хураамжийг цахим болгох ажлын хүрээнд өнөөдрөөс туршилт хийж эхлээд байна” хэмээлээ. Хотын дарга есдүгээр сарын 1-н гэхэд үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэйг сануулав.

Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж байгаа.

50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийнэ

Судалгаагаар 145,900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхний ээлжид ашигтай бактери хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Гэрлэн дохио, явган хүний зам, биеийн тамирын талбай, тоног төхөөрөмж хүрэлцээ хангамж муутай, гэрэлтүүлэг муу

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчны эрсдэлийн үнэлгээ хийсэн ажлын дүгнэлтийн талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Үнэлгээгээр сургууль, цэцэрлэгийн орчны замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэмдэг, тэмдэглэгээ байршуулах, хурд сааруулагч хийх хэрэгтэй гэж гарсан.

Мөн гэрлэн дохио, явган хүний зам, биеийн тамирын талбай, тоног төхөөрөмж хүрэлцээ хангамж муутай, гэрэлтүүлэг муу, цэцэрлэгийн тоглоомын талбай эрсдэлтэй байна” гэв.

Т.ТҮШИГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments