Хилийн цэргийн ахлагч амиа хорложээ
Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн алба хаагч, ахлах цолтой залуу амиа
хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, амиа алдсан алба хаагч тухайн ангид томилогдоод удаагүй байсан гэх бөгөөд Алтанбулагийн чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байсан нэгэн ажээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ