В.Зеленьский Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр үг хэлжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр үг хэлсэн байна. Түүний Киев дэх бункерээс урьдчилж үг хэлж хийсэн бичлэгийг ёслолын дундуур цацжээ.

Зеленський хэлэхдээ “Дайнд хэн амьд үлдэж хэн мөнх анир чимээгүйд нойрсох нь тодорхойгүй байдаг. Бидний хөгжмийн уран бүтээлчид костюмаар гангарахын оронд сумны хамгаалалттай хантааз өмсөж байна. Тэд эмнэлэгт хэвтэж буй бэртсэн хүмүүст зориулж дуулна. Тэдний дуу хоолойг сонсож чадахгүй хүмүүст ч хүртэл зориулан дуулна” гэсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид өөрсдийн амьдрах, хайрлах, сонсогдох эрхээ хамгаалан тулалдаж байна. Бид өөрсдийн эх нутаг дээрээ Оросуудтай байлдаж байна. Тэдний дайралт үхэл, анир чимээгүйг авчирна. Харин тэрхүү анир чимээгүйг хөгжмөөрөө дүүргэ” хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *