Францаас ирсэн хүүхдийн сандлаас нэг кг орчим мансууруулах бодис илэрчээ

Францаас ирсэн хүүхдийн хуванцар сандлаас их хэмжээний мансууруулах бодис илэрсэн гэх хэрэг гарчээ.

Тодруулбал, манай улсын иргэний нэр дээр хаягласан олон улсын шуудан илгээмжээр ирсэн ачаанд их хэмжээний мансууруулах төрлийн бодис хийсэн байжээ.

Үүнээс хүүхдийн сандалд нуусан нэг кг орчим мансууруулах бодисыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр холбогдсон иргэн тухайн ачаанд хар тамхи байсныг мэдээгүй гэх зүйлийг урьдчилсан байдлаар мэдүүлээд байгаа аж.

Ө.ДЭЛГЭР

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments