Бага ангийн хүүгээ ёс бусаар харааж, зодож буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна

Цахим орчинд нэгэн ээж бага насны хүүхдээ хичээлээ муу, буруу хийлээ гэж зодож, ёс бус үгээр үгээр харааж байгаа бичлэг нийтлэгдсэн байна.

Цахим орчинд гарсан тухайн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 15:00 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг … тоотод оршин суух иргэн С нь өөрийн нөхөр С-тэй гэртээ хоорондоо маргалдаж, бие биенийгээ хэл амаар доромжлон эхнэр С нь уурандаа өөрийн хүүхэдтэйгээ ёс бусаар харьцсан нь тогтоогдсон байна.

Тухайлбал, иргэн С нь хичээл хийж байсан 6 настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар “тэжээлийн доройтолтой, п*зда” гэх зэргээр доромжлон нуруун тус газар нь 2 удаа гараар, 1 удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас С-ийн гаргасан үйлдэлд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *