Олимпод монголоос анх удаа эгч, дүүс оролцоно
Зуны спортын XXXIII наадам хөшгөө нээхэд нэг сарын хугацаа үлдээд байна.
“Парис-2024” Олимпод манай улсаас усанд сэлэлтийн төрлөөр оролцох тамирчид тодорчээ. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер эгч, дүүс болох Б.Энххүслэн, Б.Энхтамир Парисын усан бассейнд өрсөлдөх эрхээ авсан аж.
Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад Олимпын хоёр эрх олгосон юм.Тус хоёр эрхээр Олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан бол өчигдөр зарлалаа. Ингэхдээ чансаагаар хамгийн өндөр оноотой тамирчдыг оролцуулах дүрмийг баримтлан тамирчдаа сонгожээ. Улмаар эгч Б.Энххүслэн нь чансаагаараа жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү хамтдаа Олимпод оролцохоор болоод байна.
Дэлхийн олон орноос ах, дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь анхных юм.