Хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд “Пфайзер” вакцин тарьж эхэллээ
“Пфайзер” вакциныг тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2021.03.26/ боллоо.
Тус үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, өвчтөний төлөөлөл оролцов.
Дэлхийн бүх улс орнуудад КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх КОВАКС хөтөлбөрийн үндсэн зорилго биеллээ олоход санхүүжилт олгох замаар бодит дэмжлэг үзүүлсэн бүх донор улсуудын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст талархал илэрхийлж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд Т.Баттүвшин нээлтийн үгэндээ онцоллоо.
“Комирнати” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа иргэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний гемодиализын эмчилгээтэй, дархлалын олдмол хомстлоор өвчилсөн зорилтот бүлгийн иргэдэд хяналтын эмчийн зааврын дагуу тарих юм.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ