Зах, худалдааны төвүүд 05:00-22:00 цагийн хооронд ажиллана

Хүнсний зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

ЗАХИРАМЖИД:

ААН, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон байна. Дээрх хязгаарын хүрээнд цагийн хуваарийг хүнсний зах, худалдааны төвүүд дотоод журмаараа зохицуулах мөрдөж ажиллаж болох аж. Уг захирамжийг дүүргүүдэд хүргүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Сүхбаатар дүүргийн Шуурхай штаб

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *