Хар тамхи хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хоёр иргэнийг илрүүлжээ
Энэ сарын 16-нд шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
Энэ үед сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны хоёр иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг таслан зогсоож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулдаг байна. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ золиосонд төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус байсаар байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.