Японд түүхэнд байгаагүйгээр халж байна
Анх 1875 оноос эхлэн цаг агаар тэмдэглэн үлдээж эхэлснээс хойш түүхэнд байгаагүй халуун өдрүүд Японд тохиож байна. Үүнтэй зэрэгцэн цахилгаан энергийн дутагдал Токио хотод нүүрлэж болзошгүй байгаа юм. Ийм албан тушаалтнууд цахилгаанаа гамнаж хэрэглэхийг иргэдээс хүссэн байна. Харин халуунд цохиулахаас урьдчилан сэргийлэхийн тулд агааржуулагчаа унтраалгүй ашиглахыг зөвлөсөн аж.
Аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш дэлхийн дундаж температур 1.1 градус цельсээр дулаарсан. Хэрвээ улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг их хэмжээгээр багасгахгүй бол дундаж температур нэмэгдсээр байхыг эрдэмтэд анхааруулж буй. Токио хотод таван өдөр дараалж 35 градус давж халсан нь 1875 оноос хойш тохиож байгаагүй аж. Мөн Токиогоос баруун хойд зүгт оршдог Исэаки хотод 40.2 градус хүрсэн нь Японд зургаадугаар сард бүртгэгдсэн хамгийн өндөр температур байжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ