АТГ: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга халамжийн нэг тэрбум төгрөгийг ААН-д зээлжээ

Авлигатай тэмцэх газраас Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тэрбээр Хөвсгөл аймагт хуваарилсан нэг тэрбум төгрөгөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгож, давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан аж.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *