Японы Ерөнхий Сайд коронавирусийн халдвар авчээ
Японы Ерөнхий Сайд Фумио Кишида коронавирусийн халдвар авсан тул Тунис улсад очих айлчлалаа цуцалсан талаар түүнтэй ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Долоо хоног үргэлжилсэн амралтаасаа ирсэн тэрбээр өнгөрсөн бямба гарагт (2022.08.20) ханиалгах, халуурах шинж тэмдэг үзүүлжээ. Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн ням гарагийн өглөө “PCR” шинжилгээ өгч үзэхэд эерэг гарсан байна.
Тэрбээр өнөөдрөөс эхлэн гэрээсээ ажиллах бөгөөд Африкийн хөгжлийн Токио дахь олон улсын бага хуралд цахимаар оролцох аж. Тус бага хурлыг НҮБ, Дэлхийн Банк, Африкийн холбооны комисс хамтран явуулж байгаа юм. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Японд коронавирусийн дахин нэг давлагаа эхэлсэн. Тус давлагааны үеэр урьд өмнө нь илэрч байгаагүй тооны халдвар нэг өдөрт бүртгэгдэх болсон билээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ