ҮХЦ-ээс Үндсэн хуулийг “хамгаалах” хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны наймдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай өөрчлөлтийг тусгасан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Энэ хуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийг цэц хянан шийдвэрлэх асуудлыг хааж байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *