“Moderna” вакцины технологи хулгайлсан гэж “Pfizer”, “BioNTech” компаниудыг шүүхэд өгчээ
“Moderna” вакцины технологи хулгайлсан гэж “Pfizer”, “BioNTech” компаниудыг баасан гарагт (2022.08.26)шүүхэд өгсөн байна. Энэ мэдээлэл гарсны дараа “Pfizer”-ийн хувьцаа 1%, “BioNTech” компанийнх 1.5%, “Moderna” 1.7 хувиар буурчээ. “Pfizer”-ийн төлөөлөгч үүний талаар мэдэгдэл хийхдээ “Бидний вакцин BioNTech-ийн өмчилсөн mRNA технологид суурилж BioNTech, Pfizer компаниудын хамтын ажиллагаагаар бүтээгдсэн” хэмээсэн байна.
“Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел “КОВИД-19 өвчний цар тахал эхлэхээс өмнө олон тэрбум доллар зарцуулж бүтээн патентлуулсан инновац бүхий mRNA технологийг хамгаалахын тулд бид эдгээр нэхэмжлэлийг шүүхэд гаргалаа” гэж хэлжээ. Цар тахлын эхэнд вакцин бүтээж буй бусад компаниудад туслахын тулд “Moderna” КОВИД-19-ийн вакцины патентаа хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэж байсан аж. Харин энэ жилийн гуравдугаар сард “Pfizer”, “BioNTech” гэх мэт том компаниуд зохиогчийн эрхийг хүндлэх хэрэгтэй гэж “Moderna” хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ