Техас мужид гол ширгэсэн тул үлэг гүрвэлийн мөр ил гарч иржээ

АНУ-ын Техас мужийн Глен Роуз хотод бороо удаан ороогүйн улмаас хэт хуурайшиж гол ширгэсэн тул үлэг гүрвэлийн мөр ил гарч ирсэн байна. Эдгээр мөр Үлэг гүрвэлийн хөндий нэртэй хүрээлэнд олджээ. Тус хүрээлэн нь үлэг гүрвэлийн мөр их байдгаараа алдартай.

Техасын цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдын хэлтэс үүний талаар мэдэгдэл хийхдээ “Энэ зун ган гачиг үүсэх нөхцөл байдал их байсан тул Палюкси голын зарим хэсэг бүхэлдээ ширгэсэн. Ийм учраас хүрээлэн дэх бусад үлэг гүрвэлийн мөр ил гарч иржээ. Энгийн нөхцөлд эдгээр мөр усан доор шавар, тунадсаар дүүрсэн байдаг тул нүдэнд харагддаггүй байсан юмгэжээ.

Эх сурвалж: NPR

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments