ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 8 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын битүүн

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 06.03-19.44
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Ус

Их морь одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments