ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр үс засуулвал нас ахар болно

Аргын тооллын 8 сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 1

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 06.05-19.42
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Уул

Бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments