“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа суллагджээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Түүний цагдан хоригдох 30 хоногийн хугацаа дуусгавар болсон тул шүүхийн шийдвэрээр энэ сарын 18-ны өдөр сулласан гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.