|

УИХ-ын чуулган 2024 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлэг зэрэг 6 асуудлыг хэлэлцэнэ

УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны улсын төсөвт тодотгол хийх болон зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж буй билээ. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу 10:00 цагт ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилнэ. Хуралдаанаар:

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүн 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.й

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *