Мал хариулж яваад сураггүй болсон 8 настай хүүг маргааш нь олжээ
Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн “Нарийн хуурай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 182 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/Бага насны хүүхэд явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.21-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид М/8 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.22-ны өдрийн 07:37 цагт тус багийн “Хоёр хясаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.