Улаанбаатарын алхалтын фестивальд оролцохоор АНУ, Япон, ОХУ, Герман зэрэг улсаас 120 хүн ирсэн байна

“Улаанбаатар явган алхалтын олон улсын фестиваль 2024” арга хэмжээ өнөөдөр эхлэх гэж байна. Явган алхалт наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас/НАЖГ/ мэдээллээ.

Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаруй явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол Улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлжээ.

Явган алхалтын маршрут:

  • 8 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут
  • 8 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут
  • 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу Д.Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз.

зураг

зураг

зураг

Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн, олон орны хүмүүстэй танилцаж, Монгол Улсынхаа өв соёлыг сурталчлан нөхөрлөлийн хүрээгээ тэлэх боломжууд бүрдэнэ гэж зохион байгуулагчид хэлж байна.

зураг

Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд дэлгэрчээ.

Тухайлбал Токио хотын олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюүшү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестиваль зохион байгуулагддаг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *