УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар маргалдсан үйлдэлдээ уучлал хүслээ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2021.03.30/ хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар ширүүн маргалдсан.

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орох ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлэхэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар орно хэмээн бухимдсанаас болж маргаан үүссэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар уг үйлдэлдээ уучлал гуйлаа. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *