АН: С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа талаар мэдээлэл хийнэ
Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнгөрөгч амралтын өдрүүдээр хуралдаж ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АН-аас мэдээлэл хийх аж.
Тодруулбал,
10.00 цагт : С.Эрдэнэ намаасаа УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг хөөсөн талаар мэдээлэл хийнэ. С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж байгаа аж.
11.00 цагт: Төрийн ордонд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын хууль , эрх зүйн асуудал хариуцсан НБДарга О.Баасанхүү нар мэдээлэл хийнэ.