ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарны үрс” цэцэрлэгийн ажилтай танилцана
Есдүгээр сарын 1-нд болох үйл явдлын тойм:
8.00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.
12.00 цагт Соёлын яамны байранд “Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны бага болон ахлах ангийн төрлийн тэргүүн байрын шагналт Ү.Энхжин, Ү.Эмүжин нарын үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуульд сурагчдын хүсэлтэд үндэслэн сургалтын хөтөлбөрт шинээр оруулсан “Уран бичигтэн” уран бичлэгийн хичээл орж эхэлнэ.
13.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн “Нарны үрс” цэцэрлэгийн ажилтай танилцана.