Хорин мянган удаа зөгийн хатгуулсан эрэгтэй комноос сэржээ

Охайо мужийн оршин суугч, 20 настай Остин Беллами модны мөчир тайрч байхдаа зөгийн үүр санамсаргүй зүссэнээс болж 20 мянган удаа зөгийнд хатгуулсан байна. Остин наймдугаар сарын 27-ны өдөр найздаа тусалж байхад энэхүү явдал болжээ.

Тэрбээр модон дотор гацсан байсан тул дуудлагаар очсон анхан шатны туслагч Тони Пфеффер, Донни Коулер нар модыг тайрч түүнийг гаргаж авсан аж. Остины биеийг зөгийнүүд бүхэлдээ хүрээлсэн байжээ. Түргэн тусламжийн ажилчид түүнийг нисдэг тэргээр Синсиннати мужийн их сургуулийн эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Остин нийтдээ 20 мянган удаа зөгийн хатгуулж, 30 гаруй зөгий залгисан байжээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт (2022.08.31) комноос сэргэсэн байна.

Эх сурвалж: USA Today

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *