ӨНӨӨДӨР: Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнгийн талаар мэдээлнэ

 Есдүгээр сарын 6-нд болох үйл явдлын тойм:

10.40 цагт “Чинги хаан” олон улсын нисэх буудалд Тайланд улсын Бангкок хотноо болсон Хөгжөөн дэмжигчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “Team cheer coed Lv3” төрлийн аварга болсон хүүхдүүд эх орондоо ирнэ. Утас: 86236446, 80834356

11.00 цагт “Виста Оффис”-т Монголын банкны холбооноос “Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм” судалгааг танилцуулна. Утас: 11-323581, 9111-8608

11.00 цагт БШУЯ-ны 401 тоотод Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн болоод үүнтэй холбоотойгоор цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ.

14.00 цагт Хөдөө аж ахуйн их сургуулийн төв байрны “Хатантуул” театрт “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” лекц болно. Утас: 9999881

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *