Их Британи: ОХУ Украинд оруулсан цэргийнхээ гуравны нэгийг алдсан
Их Британи ОХУ Украинд оруулсан цэргийнхээ гуравны нэгийг алдсан байх магадлал өндөр бөгөөд үлдсэн цэргүүд ахиц гаргаж чадахгүй байна хэмээн тайландаа бичсэн байна. Мөн “ОХУ-ын Донбасст явуулж буй дайралт эрчээ алдсан тул төлөвлөсөн хугацаанаасаа хэт хоцорч байна. Дайны эхэнд ОХУ бага зэргийн ахиц гаргаж байсан ч сүүлийн нэг сарын дотор томоохон хэмжээний газар нутгийг эзэлж авч чадалгүй их хохирол амслаа” гэж Их Британийн Батлан хамгаалах яам үзэж байгаа аж.
Мөн Орос цэргүүдийн тулалдах чадвар буурч, сэтгэл санааны байдал муу байгаа учир ОХУ-ын хүчин хязгаарлагдаж байна хэмээн бичжээ. Хэрвээ одоогийн нөхцөл байдал үргэлжилбэл ОХУ ирэх 30 хоногийн дотор томоохон ахиц гаргах магадлал бага гэдгийг тус тайланд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Foxnews
Б.БУЯНДОРЖ