|

НАСА-ын робот Ангарагт болсон хүчтэй газар хөдлөлтийг бүртгэж авчээ

НАСА-ын “Insight” нэртэй робот Ангараг гараг дээр болсон хүчтэй газар хөдлөлтийг бүртгэж авсан байна. Тус газар хөдлөлт өмнө нь Ангараг дээр бүртгэгдэж байсан хамгийн хүчтэй хөдлөлтөөс арав дахин хүчтэй болжээ. Хөдлөлтийн улмаас үүссэн доргион ойролцоогоор зургаан цаг үргэлжилсэн байна.

“Insight” робот нь өнгөрсөн 2018 онд Ангараг гараг дээр газардсан бөгөөд тус гарагийн дотоод бүтцийг судлах зориулалттай юм. Эрдэмтэд тэрхүү хөдлөлтийг“Insight”-ийн байрлаж буй газраас 1000 км зайд оршдог “Cerberus Fossae” нэртэй бүсээс үүсэлтэй хэмээн таамаглаж байгаа аж. Судлаачид тус газар хөдлөлтийн тусламжтай Ангараг гарагийн дотоод бүтцийг судлах юм.

Эх сурвалж: Science News

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *