Нүүрс тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, нэг хүн нас баржээ

Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км-т орших Дөрөвдүгээр зөрлөг хэмээх газарт чиргүүлтэй ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд нэг хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт Онцгой байдлын газарт өгчээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас жолооч 32 настай эрэгтэй О “Норд Бенз” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашинаар нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж яваад машинтайгаа замын хажуу руу онхолдсон байв.

Ослын улмаас машинд зорчиж явсан Хөвсгөл аймгийн харьяат 27 настай эрэгтэй автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байсан бөгөөд цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *