|

“Мод тарихыг МОДА болгоё”

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдийг орон даяр зохион байгуулж буй энэ өдрүүдэд Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос урлаг, соёл, спортын алдартнуудыг уриалан хамтран “Модлог экспо 2023” арга хэмжээг зохион байгуулж байна.
“Модлог экспо 2023” үзэсгэлэнг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг хөтлөн, “мод тарих нь үр хойчдоо үлдээж буй хамгийн том өв гэдгийг онцлоод, Мод тарихыг МОДА болгоё” хэмээн уриаллаа. Мөн Sweetymotion хамтлаг олон нийтийг мод тарих үйлсэд уриалж, нөлөөллийн олон арга хэмжээг хэрэгжүүлэх санаачилгыг гарган, мэргэжлийн мод үржүүлэгчидтэй хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжин хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, S4 хамтлаг, дуучин А.Хишигдалай, С.Зоригт, Vandebo (Vande) болон загвар өмсөгчид, спортын тамирчдын төлөөлөл оролцов.
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоонд 140 орчин аж ахуй нэгж бүртгэлтэй бөгөөд нийслэл болон орон нутагт мод бутны худалдаа, тарьж суулгах, арчлан ургуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 22 аж, ахуй нэгж биечлэн оролцож байгаа бөгөөд тарьц суулгацын цахим бирж ажиллаж байна.
Үзэсгэлэн Хан-Уул дүүргийн ICT паркт 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *