Өнөөдөр Сүхбаатарын талбайд төрийн далбааг мандуулж, ёслолын буудлага хийнэ
Улсын Онцгой комиссоос цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн.
Гэсэн хэдий ч “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байгаа тул жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах ёслол болон ёслолын буудлагыг тус тус зохион байгуулах юм байна.
Түүнчлэн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээг энэ сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.