Цогтцэций сумаас алга болсон охидыг Улаанбаатар хотын Баянгол дүүргээс олжээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Ерөнхий боловсролын сургуулийн хоёр охин сураггүй алга болсон” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна.
Мэдээллийн дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай, эмэгтэй, “У” болон “М” нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, эрх нь зөрчигдсөн эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ.