Н.Учрал: Мэдээллийг шилэн болгосноор цаашид хэн ч хууль зөрчиж газар олгох боломжгүй болсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.УчралНийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн 25 жилийн газар олголтын тухай мэдээллийг shilen.gov.mn-д нэгтгэх зөвшөөрлийг өгсөн. Ингэснээр үе үеийн Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарын газар олголтуудын мэдээлэл олон нийтэд ил боллоо. Өнгөрсөн хугацаанд энэ мэдээлэл ил байгаагүй. Харин Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд хяналт тавих боломжийг бүрдүүллээ. Иргэд Улсын комисс ажилласан гэхээр тухайн барилга найдвартай гэж үзэн, орон сууц авдаг. Гэтэл голын ай сав, эрсдэл бүхий газар А даалгавар авч, барилга барьж, түүнийг Улсын комисс хүлээж авч байгаа нь хаа хаанаа гажуудал үүссэний илрэл. Улсын комисст холбогдох төрийн байгууллагын багадаа 20 хүн ажилладаг. Энэ бүхнийг нээлттэй, ил болгож байгаа нь Нийслэлийн Засаг даргын хувьд маш том ажлын дэвшил. Цаашид хэн нэгэн хууль зөрчиж газар олгох, барилга хүлээж авах бололцоогүй болж байна” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *