УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 30 гаруй жилд хуримтлагдсан асуудлыг цогцоор нь шийдэхэд санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийллээ.

 Тэрбээр “Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Энэ хүрээнд нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, холбоос замуудыг байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь аж төрж байгаа. Тэгэхээр 30 гаруй жилд хуримтлагдсан асуудлыг цогц байдлаар шийдэхийн тулд санхүүгийн нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Энэ гаргалгаа нь Нийслэлийн үнэт цаас, “Эрдэнэс баян богд” төсөл юм” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *