Таван ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алджээ
Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр 02:41 цагт Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан. Цогцсыг 03:43 цагт гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.