Говь-Алтай аймагт “COVID-19”-ийн 33 тохиолдол бүртгэгджээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 11145 хүнээс шинжилгээ авахад 1015 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс 864 нь нийслэл хотод, 149 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Говь-Алтай аймагт халдварын тохиолдол бүртгэгдсэн байхад 11 цагийн мэдээлэлд хэлэхгүй байна гэж аймгийн иргэд асууж байна. Халдварын тохиолдлыг ХӨСҮТ-д ирүүлж бүртгэдэг учраас хэсэг хугацаа шаардсан. Тэгвэл Говь-Алтай аймагт нийт 33 тохиолдол бүртгэгсэн гэх мэдээлэл ирсэн” гэлээ.