Хилийн цэрэг шатах гэж байсан машины жолоочийг сэрээж, галыг унтраалцжээ
Энэ сарын 25-ны үүрийн 5 цагт Цагаан хаданд нүүрс тээвэрт явж байсан машин шатах гэж байсныг хилийн цэрэг харж, унтраалцжээ.
Тодруулбал, машины акумлятороос гал гарч байхыг Гашуун Сухайт заставын цагийн манаанд гарч байсан хугацаат цэргийн алба хаагч харжээ. Улмаар жолоочийг дуудан сэрээж, галыг нэн дариу унтраалцаж амь насыг нь аварсан байна. Тухайн цэрэг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж ирсэн П.Энхбаяр гэдэг байлдагч байжээ.