ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 9 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 06.29-19.06
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Хий

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *