|

BBC: Нанмадол хар салхи Кюүшү арлын өмнөд хэсэгт хүрчээ

Өчигдөр /2022.09.18/ Нанмадол хэмээх хар салхи эх газар руу ойртож байгаа тул дөрвөн сая хүнийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан билээ. Харин өчигдөр оройны байдлаар Кюүшү арлын өмнөд хэсэгт байрлах Кагошима хотод тус шуурга хүрсэн байна. Үүний улмаас бүх албан байгууллага, үйлчилгээний төв, 200.000 гаруй барилга тог цахилгаангүй болжээ.

Кюүшү бол Японы эх газрыг бүрэлдүүлдэг үндсэн 4 арлын нэг бөгөөд өмнөд хэсэгт нь байрладаг. Ойролцоогоор нийт 13 сая хүн амтай. Энэхүү хар салхи нь хамгийн багадаа 180 км/цаг-ийн хурдтай байх бөгөөд ням болон даваа гарагт зарим бүсүүдэд 500 мм хэмжээтэй хур тунадас унах төлөвтэй байгаа аж. Ийм учраас их хэмжээний үер, хөрсний гулгалт үүсэх магадлалтай талаар албаны хүмүүс мэдээлжээ. Эдгээр эрсдэлийн улмаас суудлын галт тэрэгний үйлчилгээ, онгоцны нислэгүүдийг цуцалсан байна.

Эх сурвалж: ВВС

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *