Хятадын Хууль зүйн сайд асан Фу Жэнхуад цаазын ял оноожээ
Хятадын Хууль зүйн сайд асан Фу Жэнхуад цаазын ял оноожээ. Түүний цаазын ялыг хоёр жилээр хойшлуулсан бөгөөд бүх насаар нь хорих ялаар солих боломжтой гэж үзсэн байна.
Фу авлига авсан хэргээр ял сонссон ч хуйвалдааны бүлэгт харьяалагддаг гэж буруутгагдсан байна. Тоймчид Фуг намын их хурлын өмнөх Ши Жиньпиний цэвэрлэгээний хохирогчдын нэг гэж тодорхойлжээ.
Яллах дүгнэлтэд 67 настай Фу сүүлийн 17 жилийн турш Бээжин болон улс даяар хууль сахиулах байгууллагад өндөр албан тушаал хашиж байхдаа авлига авч байсан гэж бичсэн байна.“Таван жилд нэг удаа явагддаг Хятадын Коммунист намын их хурал эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө өндөр албан тушаалтнуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэв.
Түүнд ял оноохоос нэг өдрийн өмнө мөн цагдаагийн байгууллагын гурван өндөр албан тушаалтнууд болох Шанхай, Чунцин зэрэг томоохон хотууд болон Шаньси мужийн цагдаагийн дарга нарт урт хугацаагаар хорих ял оноожээ. Тэдгээр албан тушаалтнууд Фу Жэнхуагийн адил авлига авсан хэргээр шоронд хоригдож байсан ч БНХАУ-ын дарга Ши Жиньпинд үнэнч бус хандсан, одоо хоригдож байгаа Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд асан Сун Лижүн тэргүүтэй бүлэглэлд харьяалагддаг хэмээн буруутгасан байна. Сун Лижүн авлига авсан, үнэт цаасны зах зээл дээр луйвар хийсэн, хууль бус зэвсэг эзэмшсэн хэргээ өнгөрсөн долдугаар сард хүлээн зөвшөөрсөн байна. Түүнд одоогоор ял оноогоогүй байгаа юм.
Эх сурвалж: ВВС