Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах тушаал гаргажээ
ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийн “Улны айлууд” гэх үг олны эгдүүцлийг хүргэж байна. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр Манайх яамныхны хэлдгээр “Улны айл“ буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ. ХНХЯ-наас ядуурлыг бууруулах чиглэлд дараах ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргана. 18-55 насны иргэнд ур чадвар эзэмшүүлж, тухайн мэргэжлээрээ ажиллахад шаардагдах багаж тоног төхөөрөмжөөр хангаж, ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлж ажилтай орлоготой мэргэжилтэй болгоно. Энэ ажил арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ” хэмээсэн юм.
Тэгвэл түүнийг хүний эрхийн мэдрэмжгүй хандаж, ард иргэдээ доромжилсон хэмээн үзэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцруулах тушаал гаргасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.